...
...

Монголын Оюун Ухааны Спортын тамирчид 2017 онд 22 дээд амжилт тогтоож 171 медаль хүртжээ

Монголын Оюун Ухааны Спортын тамирчид улиран одож буй 2017 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Олон улсын чанартай тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн тун амжилттай оролцоод ирсэн Монголын Оюун Ухааны Академийн багш тамирчдын энэ жилийн амжилтыг жагсаавал :

 

1. Солонгос улсад болсон олон улсын нээлттэй тэмцээнээс 90 медалийн 41 медалийг хүртэн, дэлхийн 4 дээд амжилт шинэчлэн тогтоож багаар тэргүүн байр

2. Гонконг улсад болсон Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 90 медалийн 73-ыг хүртэн, дэлхийн 6 дээд амжилт шинэчлэн тогтоож багаар тэргүүн байр

3. Индонези улсад зохиогдсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 90 медалийн 57-г нь хүртэн, дэлхийн 7 дээд амжилт шинэчлэн тогтоож багаар тэргүүн байр

4. БНХАУ-ын Шэнжэнь хотод зохиогдсон 100.000$ -ын шагналын сантай тэмцээнд 5 дээд амжилт тогтоосон ба 2 тамирчны гаргасан дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгэгдэн, 9 цомын 5-ыг нь хүртэж тэргүүлсэн сайхан амжилттайгаар энэ оныг үдэж байна. Ийнхүү тэд энэ жил хүртэж болох байсан 270 медалиас 171-ийг хүртэж дэлхийн 22 рекордыг өөрсдийн нэр дээр эзэмшиж, 2 тамирчин Гиннесийн номонд бүртгэгдэн 5 цомын эзэн болжээ.

 

Мөн үүнээс гадна Соробан сампингийн тамирчин хүүхэд багачууд UCMAS цээж тоолол, Соробан сампингийн холбооны олон улсын 22-р тэмцээнд тун амжилттай оролцоод ирсэн бөгөөд тус тэмцээнээс Монголын баг тамирчид Grand Champion 1, Champion 1, алтан цом 17, мөнгөн цом 27, хүрэл цом 20 хүртсэн гайхалтай сайхан амжилтуудын эзэн болсон байна. 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

  • Амжилт хүсье гайхмаарааа

  • Энэ хүүхдүүдэд олигтойхон шагнал урамшуулал өгөөчдээ. Хэдий болтол өөх мах шүтэж амьдрах юм бэ. Төр засагаа??????

Онцлох мэдээ