...
...

“Зүүдэнд ч оромгүй явдал” киноны жүжигчидтэй эргэн уулзацгаая...

Өнгөрөгч 2016 онд үзэгчдийн хайртай бүтээлүүдийн нэг болох “Зүүдэнд ч оромгүй явдал” кино 35 нас хүрсэн билээ.

Тухайн үед буюу 1981 оны хавар орчин үеийн Ромео, Жульеттагийн түүхийг хүүрнэсэн “Зүүдэнд ч оромгүй явдал” хэмээх кино дэлгэцнээ гарсан нь Зөвлөлтийн болон ах дүүгийн найрамдалт Монголын үзэгчдийг “байлдан дагуулсан” юм.

Уг киноны гол дүрүүд болох Катя, Ромка нарын чин үнэнч хайрын түүх үзэгчдийн зүрх сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээсэн билээ. Тэдгээр гол дүрүүдийг бүтээсэн Татьяна Аксюта, Никита Михайловский нар тэр дороо алдрын оргилд хүрсэн гэж болно.

Тэд “Пусть говорят” ТВ хөтөлбөрт оролцсоноор үзэгчид уг киноны гол баатруудын бүхий л нууцыг мэддэг болсон аж. Татьяна Аксюта, Лидия Федосеева-Шукшина, Альберт Филозов, Ирина Мирошниченко, Елена Соловей, Нина Мазаева...  нартай нэвтрүүлгээр уулзацгаая. 

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • vmexeer goe kino xvvxed nasii mini sanuulaxgyi baij cnaddaggyi

  • Хамгийн харамсалтай нь киноны гол дүр Ромкад тоглосон Оросын залуу жүжигчин Никита Михайловский дөнгөж 27 настайдаа өвчний улмаас 1991 онд Лондонд нас барсан байдаг. Түүнд тархины яс суулгах мэс засалд шаардагдах зардлыг олоход шүтэн бишригчид, мэргэжил нэгт нөхөд нь, тэр бүү хэл Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин, шатрын мастер Гарри Каспаров, Английн ерөнхий сайд агсан Маргерет Тетчер хүртэл хандив өгсөн байдаг. Гэвч Ромка уг мэс заслыг даваагүй өөд болсон. Одоо амьд байсан бол 53 настай жүжигчин байх байсан. Гэхдээ Никита олон олон кинонд залуу насаа, авьяасаа мөнхөлж чадсан.

  • Үнэхээр гоё кино шүү. Үзээд л байна уйдна гэж байхгүй. Сэтгэлд хоногшсон киноны нэг.

  • Сайхан зүйл гэдэг үүрд сайхнаараа байх юм даа.Агуу бүтээл шүү_

Онцлох мэдээ