...
...

Японы ОППЕН брэндийн бүтээгдэхүүнээр үнэгүй үйлчлүүлэх боломж олголоо

Японы 65 жилийн түүхт “ОППЕН КОСМЕТИКС” ХК-ын төлөөлөгчид өнөөдөр шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг Монгол бүсгүйчүүдэд зориулан хийлээ.

Энэ нь өнгөрсөн 10 сард Японд нээлтэй хийсэн “ORANGER” арьс арчилгааны бүтээгдэхүүн юм.  Нарны элчийг өөртөө шингээсэн, цэвэр органик жимсны хандыг агуулсан тус бүтээгдэхүүнүүд нь орчин цагийн завгүй бүсгүйчдэд зориулагдсан учраас арьсны шат дараалсан арчилгааг нэг цогцоор шийдэж өгчээ. Түүнчлэн арьсныхаа асуудалдаа тохирсон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх боломжийг олгосон байна.

Уг бүтээгдэхүүний талаар “ОППЕН КОСМЕТИКС” ХК-ны гадаад хамтын ажиллагааны газрын дарга Н.Хаяаши: “ORANGER” бүтээгдэхүүн маань байгалийн цэвэр жимсны охь, шим тэжээл, амин  дэмийг хангалттай агуулсан. Ер нь манай бүтээгдэхүүнүүд чийгшлийг арьсны хамгийн гүн давхарга хүртэл өгч, чийгээ хадгалах чадварыг алхам алхмаар дэмжиж өгдөг нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа. Тиймээс  ч хуурай, сэрүүн уур амьсгалд тохирсон бүтээгдэхүүн юм” гэлээ.

“ORANGER” бүтээгдэхүүн нь “ОППЕН КОСМЕТИКС” ХК-ны Монгол дахь албан ёсны дистрибьютер “НЕКСТКОМ” ХХК-аар дамжин орж ирдэг. Тиймээс зөвхөн нэрийн дэлгүүрүүдээр борлуулагдах бөгөөд өнөөдрөөс худалдаанд гарлаа.

ОППЕН брэндийн албан ёсны дэлгүүрүүд: Оросын ЭСЯ-ын баруун талд, Шангрила молл, Зайсан скүар худалдааны төвүүд болон гэрээт 12 салонаар борлуулагддаг.

Арь арчилгаа, оношилгооны үнэ төлбөргүй үйлчилгээ

Энэ үеэр “НЕКСТКОМ” ХХК-ны  захирал Л.Саруултөгс “бид хэрэглэгчдэдээ чанарын баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна зорилготой хэрэглээг санал болгодог. Зарж борлуулах нэг хэрэг, харин бүтээгдэхүүнээ үр дүнтэй хэрэглэлхэд нь дэмжиж ажиллах нь чухал. Хэрэглэгч арьсныхаа одоогийн байдлаа мэдэж бүтээгдэхүүнээ сонговол сонголт хялбар, бүтээгдэхүүний үр дүн өндөр байна” гэдгийг онцоллоо.

Тиймээс олон нийтэд зориулсан дараах арга хэмжээг зохион байгуулалхаар болжээ.

12 сарын 13-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд “Гэрийн нөхцөлд хийх өдөр тутмын арьс арчилгааны аргачлал” үнэ төлбөргүй сургалтыг өөрийн бүтээгдэхүүнээр явуулна. Сургалт МУИС-ийн 2-р байрны зүүн хойно, Монгол-Японы төвд болно.

энэ сарын 14-ний өдөр 12:00-16:00 цагийн хооронд “Арь оношилгоо ба бүтээгдэхүүн  сонголт” нээлттэй танилцуулга өдөрлөг “Шангрила молл”-ын 2 давхарт болно. Энэ үеэр Японы арьс, гоо сайхны мэргэжилтнүүд  үнэ төлбөргүй арьс оношилж, зөвлөгөө өгөх юм. Мөн шинэ бүтээгдэхүүний сампл бэлэглэнэ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ