...
...

ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна

Монгол Улсад анх ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд оношлогдсоноос хойш 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус тус бүртгэгджээ. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж арванхоёрдугаар сарын 1-нд олон нийтэд зөв мэдлэг, мэдээлэл олгодог хэдий ч бусад өдөр нь төдийлөн анхаарал хандуулдаггүй  гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. 

Энэ жилийн тухайд ХДХВ, ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж  тус  өдрөөр аж ахуйн нэгж, албан байгууллагын  ажилтнууд улаан туузаар ижилсэж, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гарын авлага болон бэлгэвч тараасан. 

ХДХВ/ДОХ-ын халдварын өнөөгийн байдал Монголд

2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ.

ХДХВ-ийн халдварын тохиолдол, нас баралт, өссөн дүнгээр 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар:

Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь (n=246)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байна.

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна.

-Халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн (5 ээж давтан).

-ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь (n=202)-ийг эрэгтэйчүүд эзэлж байна.

-Гадаадын харъяалалтай иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт ХДХВ-ийн халдвар оношлогдсон 33 тохиолдол байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдол насны бүлгээр 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар:

 Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар авч үзэхэд, 39.6 хувийг 25-34 насны хүн ам эзэлж байна. 25-39 нас 58 хувийг эзэлж байна.

ДОХ-ын шатанд оношлогдсон хувь 2010-2017 оны арваннэгдүгээр сарын 20-ний байдлаар:

-30.8 хувь нь ДОХ-ын шатанд оношлогдсон байна.

-Эдгээр хүмүүс 5-10 жил халдвартайгаа мэдэлгүй, бусдад тараасан байх магадлалтай гэдгийг гаргажээ. 

Монголд ХДХВ-ийн халдварын тархалтын тооцоолол нийт тохиолдол 2017 онд 575 хүн /326/ шинэ тохиолдол 56/ ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ. /ЭМ-18.9%, ЭР 80.6%, тархалт багатай, гэхдээ өндөр эрсдэлтэй орны тоонд багтсан байна.

ХДХВ-ийн халдварын тархалтын тооцоолол нийт тохиолдол болон шинэ тохиолдол:

ДОХ-ын вирусын халдвар авсан хүмүүсийн боловсролын түвшингийн тухайд: ДОХ-ын вирусын халдвар авсан хүмүүсийг харахад бага болон боловсролгүй хүн ховор. Арван жилийн сургууль төгссөн болон тал дээд боловсролтой хүмүүс байна. Боловсролгүйгээс мэдээлэл авч чадахгүй халдвар авчээ гэж дүгнэх боломжгүй аж.

ХДХВ-ын халдварыг бууруулах, тогтоон барих чиглэлээр ДЭМБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжөөс харвал,  нийт хүн амын мэдлэгийг сайжруул, тэр дундаа эрсдэлт бүлгийн хүн амд хүрч ажилла гэж байгаа юм. Жишээлбэл, Монгол Улсад 6000 гей эрчүүд байна гэдэг. Тэр хүмүүс болон биеэ үнэлэгчидтэй тулж ажиллах шаардлага байгааг сануулсан байдаг.  Өдгөө дэлхий дахинаа ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол болон ДОХ-оос үүдэлтэй нас баралт, ялгаварлан гадуурхлыг тэглэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Улмаар 2025 он гэхэд ХДХВ, ДОХ-ын тархалтыг бүрэн зогсоохыг зорьжээ.

- ХДХВ/ДОХ/БЗДХ-аас хэрхэн сэргийлэх вэ?
ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх алтан дүрэм буюу ABCD-ын дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
А: Тэвчих ( тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах)
B: Бие биедээ харилцан үнэнч байх
C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх
D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах

Б.Алтжин 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682 Би бол Хатагтай Бейте Монголоос

Онцлох мэдээ