Хип-хоп дуугаараа дамжуулан хэлэх үгээ хэнээс ч айхгүй шулуухан хэлчихдэг нэгэн бол рэпер GEE буюу Э.Мөнх-Эрдэнэ. Тэрээр: "Татвараас над руу утасдаад шилдэг татвар төлөгч боллоо гэхэд би СТА авснаас илүү баярласан. 2017 онд миний цэнхэр дэвтэр сайн бөглөгдсөн" хэмээн ярьсан байна.
Дашрамд сонирхуулахад, тэрээр 2-3 жилийн өмнө өөрийн тухай 20 баримтыг фэнүүдийнхээ хүсэлтээр нийтэлж байсан билээ. Үүнд:
1. Хар нялхаараа цэргийн алба хаасан (5 настайдаа хохо)
2. 10 жилийн хугацаанд 7 сургууль дамжсан. ( Өвөрхангай, 53, 44, 3, 80, 36, 81 )
3. Ахлах ангидаа реп бүжгийн хамтлагт байсан. ( 1 -р хороолол)
4. 8 төгсөхдөө улаан шугамны дээхэн их ойрхон жагссан. ( 89 )
5. 10 төгсөхдөө ангийнхаа багшийн хичээл дээр л ганц С-тэй гарсан. Бусад нь А, В ( геометр )
6. РТДС-д конкурс өгөөд 1-т жагссан. (Хурган бэлдсэний хүчээр)
7. 1-р курсэд эхний семистртээ 3 шалгалтанд унаж хөөгдөнгөө алдсан. (Магтсан хүүхэн пффффффф)
8. Багын найзуудтайгаа ТОГЛООМОНД ХОЖИГЧ нэртэй хип хоп хамтлагт рэп хийдэг байсан. (Сайхан үе)
9. Анхны хайрдаа навс хаягдсан. Хохо ( намайг хаяад өөр залуутай яваа наасссссс )
10. Анхны цалин 100.000 төгрөгөө аваад машинтай бүх найзууддаа бензин хийж өгч байсан. (Тэр үед литр бензин 250 төгрөг байлаа)
11. Сургуулиа төгсөн дээд мэргэжилтэн болсон ч 1 жилийн хугацаанд эксель машинаар халтуур хийдэг байв. (2005 он)
12. Зурагтад ээжтэйгээ дэлгүүр түрээслэж өөрөө худалдагч хийдэг байсан. (Бас л ядардаг ажил шүү)
13. Бөмбөгөрт ундааны лангуунд ачигч хийж явлаа. (Та нар миний таазанд тултал өрсөн ундаануудыг харсан ч болоосой)
14. Анх 100.000 төгрөгөөр 11-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр дуулж байв. (Лил төөгий дүүгийн захиалгаар хохо)
15. Оникстой хамтарсан тоглолтын тайзан дээр 3 хоног унтаагүйгээсээ болж ухаан алдах шахаж байв. (Хэнд ч мэдэгдээгүй зальжин :))
16. Тулааны спортыг шимтэн сонирхогч. (Мөн хичээллэгч)
17. Булчингаа чилээж кайф авдаг. (Миний дур)
18. Биеийн жингээрээ тоглох дуртай ( 1 сард 96 кг байсан бол 5 сард 85 кг одоо 100 кг байна)
19. 5 цомог гаргасныгаа зөвхөн эхлэл гэж боддог. (Аая)
20. Удахгүй нэг хөөрхөн юм хийнэ. (Цаг нь болохоор мэдээрэй) хэмээн бичиж байсан билээ.
Ингээд 2017 оны "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ" болсон Рэпер GEE-дээ баяр хүргэн, уран бүтээлийн өндөр АМЖИЛТ хүсье.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250