Монгол улсын Филарамони энэ жил 60 жилийнхээ ойтой золгож байгаа билээ. Тус байгууллагын хамт олон энэ сарын 1,2ны өдөр "Мөнхөд дуурсах аялгуу" шинэ уран бүтээлийн тоглолтоо үзэгч олонд амжилттай толилууллаа. Найруулагч төрийн соёрхолт урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарын найруулан тавьсан тус тоглолтод "БаянМонгол жазз найрал хөгжим", "Симфони найрал хөгжим"-ийн утсан хөгжимчид болон Филарамонийн гоцлол дуучид олон жилийн турш үзэгч олонд хүрсэн гайхалтай уран бүтээлүүдийг шинэчлэн найруулан тоглосон юм. Ардын дуу болон сонгодог хөгжим хоорондоо хэрхэн зохицож гайхалтай аялгууг бий болгодгийг тус хамт олон хоёр хоногийн турш урлагт дурлагсдад толилууллаа. Тоглолтод :
Удирдаач Б. Ганбат/МУУГЗ/, С. Саруул- Од /СТА/
Гоцлол дуучин:
С. Эрдэнэцэцэг /МУГЖ/ Б. Мөнхбаатар /МУГЖ/ С. Баттулга /СТА/ Н. Наранбаатар /СТА/ Ц. Хулан /СТА/ Л. Насанбуян /СТА/ Б. Дэлгэрбаяр /СТА/залуу дуучин Т. Отгонбаяр, Б. Монголхүү нар болон "Эрхэмсэг" бүжгийн хамтлаг оролцож, уран бүтээлээрээ үзэгч олны сонорыг мялаалаа.


Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250