...
...

Бүсгүйчүүд гараагаа амжилттай эхлүүлж, Азербайжаныг 6:2-оор илүүрхэв

“Чебоксар-2017” эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд хүч үзэж буй Монгол Улсын шигшээ баг “В” хэсгийн эхний тойргийн барилдаанаа Дэлхийн цомын тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож буй Азербайжаны шигшээ багтай хийв. Тус барилдаанд бүсгүйчүүд маань өрсөлдөгчөө 6:2-оор илүүрхснээр анхны ялалтаа байгууллаа. Манайхнаас 48 кг-ын жинд спортын мастер Б.Чимгээ Туркан Насировад 10:12-оор, 60 кг-д ОУХМ Э.Гантуяа Татьяна Омелченкод 2:5-аар ялагдсан. Манайхан хоёрдугаар тойргийн барилдаанаа Украины шигшээ багтай 18:30 минутад хийнэ.

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ:
МОНГОЛ - АЗЕРБАЙЖАН 6:1 
48 кг: Буяндалайн Чимгээ - Туркан Насирова 10:12
53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Лейла Гурванова 10:0
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Солмаз Хашимзаде цэвэр ялсан
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Алена Колесник 14:10
60 кг: Энхбатын Гантуяа - Татьяна Омелченко 2:5
63 кг: Пүрэвдоржийн Орхон - Эльмира Гамбарова 12:1
69 кг: Соронзонболдын Батцэцэг - Элис Манолова 6:4
75 кг: Очирбатын Насанбурмаа - өрсөлдөгч байхгүй

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ