Шог зураач С.Цогтбаяр өөрийн олон нийтийн сүлжээ хуудаснаа хойч үедээ сэрэмжлүүлэх зорилгоор туурвисан бүтээлүүдээ толилуулсан байна. Тэрээр: "Өөрөө тарган гүзээтэй байж өрөөлийг шоглолоо гэж бүү загнаарай. Буяны тарга гэж эндүүрч явсан буруугаа эхлээд хүлээе. Энэ бие маань өнгөрсөн гэж бодовч эрүүл саруул хойч үедээ сэрэмжлүүлэх үүднээс зурсан юм оо. Сурахад хэзээ ч оройтдоггүйтэй адил турахад ч бас оройтохгүй байлгүй!" хэмээн сэтгэлийн үгсээ хүүрнэсэн аж.
Дашрамд дурдахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь илүүдэл жин ба таргалалт гэдгийг хэвийн биш өөхний хуримтлал буюу биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндийн байдлыг алдагдуулдаг хэмээн тодорхойлжээ. Биеийн жингийн индекс (БЖИ) гэдэг нь биеийн жинг өндөртэй харьцуулсан үзүүлэлт бөгөөд үүнийг хүн амын дунд таргалалт ба илүүдэл жинг тогтооход өргөн хэрэглэдэг.
Урьд нь таргалалт, илүүдэл жин нь өндөр орлоготой орнуудын тулгамдсан асуудал байсан бол орчин үед дундаж болон бага орлоготой орнуудад ч, ялангуяа хотуудад илүүдэл жинтэй хүмүүс огцом өсч байгаа аж.
Эрэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 10-20%, эмэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 25-30% - ийг өөх эзэлж байвал эрүүл хэвийн жинтэй гэж үздэг юм байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250