...
...

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байна

   Нийслэлийн хэмжээнд энэ сарын 27-ний байдлаар, амбулаторийн 73570 үзлэг хийгдсэнээстомуу, томуу төст өвчний 3237 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундажтай ижил түвшинд, өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 2.8 хувиарбуурсан үзүүлэлттэй байгаа юм. Нийт өвчлөгсдийн 42.5 хувийг 0-2 нас, 28.8 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байнаХүүхдийн түргэн тусламжийн 1196 дуудлага ирснээс 36.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 28-ны байдлаар, нийт батлагдсан 2084  орон дээр 2043 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 165 буюу  33.0 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ