Төрөлт гэдэг бол тань амьдралын хамгийн хэцүү бөгөөд хамгийн гайхамшигтай үйл билээ. Хүүхэд эхийнхээ хэвлийд байх хамгийн сүүлчийн мөч бөгөөд энэ хорвоод мэндлэх үе иржээ. Төрөлт нь эмэгтэй хүний хамгийн чухал үе бөгөөд маш их анхаарал шаарддаг байна.
Анх удаа төрөхөд дунджаар 16 цаг хэрэгтэй.
Дараагийн хүүхдээ төрүүлэх нь ер нь арай хурдан байдаг (8-10 цаг). Гэхдээ эмэгтэй хүн ба хүүхэд болгон өвөрмөц учраас энэ цагт баригдахгүй нь мэдээж. Зарим эмэгтэйчүүд хэдхэн цагийн дотор төрж байхад өөр заримынх нь төрөх ажил нь хэдэн хоногийн турш үргэлжилдэг.
Заримынх нь төрөх ажил маш идэвхтэй явагдаж байснаа гэнэт хэсэг хугацаа саатаж ч болно.
Төрөлт бүр хосгүй. Энэ үед хань ижил нь хамт байж үр хүүхдээ өлгийдөн авах нь эмэгтэйчүүдийн тайван байдлыг хангахад нөлөөлдөг аж.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250