...
...

Мулен Руж киноны гол дүрийн жүжигчнээс хүртэх заяа түшсэн Монгол охин

Зураг дээр харагдах Ази төрхтэй охин бол эцэг эхдээ гологдсон ч Холливуудын алдарт жүжигчин Эван Макгрегорын хайрыг татаж, төрсөн эцэг эхээсээ хүртээгүй хайраа Мулен Руж киноны гол дүрийн жүжигчнээс хүртэх заяа түшсэн Монгол охин Жамъяанцэцэг юм. Жүжигчин Эван Макгрегор 2004 онд Лондонгоос Нью Йорк орж, дараа нь төв Европоос мотоциклоор Украин, Казахстан, Монгол, Орос руу ЮНИСЕФ хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд 35,960 км аяласан юм. Тэрээр энэ үеэрээ Монголд ирж Жамъяанцэцэг охиныг анх хараад "Хэзээ ч мэдэрч байгаагүй хайрыг нь мэдрүүлэхийг хүссэн" гэж ярьж байжээ. Ингээд тэрээр 2004 онд 4 настай байсан охиныг үрчлэн авч, Британи руу авч явжээ. Жүжигчин Макгрегор эхнэр Эве Макракистай 1995 онд гэрлэсэн бөгөөд 4 хүүхэдтэй юм. Тэднийг энэ оны 5р сард салсан гэх мэдээлэл интернэтэд цацагдаад байгаа. Жамъяан охин маань хоёр эгч, нэг дүүтэй юм. Сонирхуулахад гэр амьтай, эхнэр хүүхдүүддээ амиа тавьдаг жүжигчин Макгрегор 35 орчим сая долларын хөрөнгөтэй юм байна. Одоо 17 настай Жамъяан охины сүүлийн үеийн зураг олдсонгүй. 

Image may contain: 5 people, people standing

Image may contain: 5 people

Н.Норжоо

Эх сурвалж:Дэлхийн фото танин мэдэхүй 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ