...
...

Хоолойн өвчин хэлж ирдэг!!!

Сүүлийн үед манай эмнэлэгт хоолой нь өвдсөн, эмийн сангаас эм авч уусан гэсэн өгүүлэмжтэй боловч эрүү хүзүүрүүгээ идээт хүндрэл өгсөн амь нас алдах хэмжээний эрсдэлтэй эмчлүүлэгчид ихээр ирэх боллоо.

Иймд та бүхэн:
1. Хоолой өвтгөхгүй байх бүх л төрлийн арга хэмжээг авах. Бүү даар, хүйтэн зүйл бүү уу. 

Хоолойн өвчин хэлж ирдэг гэдгийн анхаар
 

2. Хэрвээ та гам барьж чадаагүй хоолойгоо өвтгөсөн бол эмийн санруу биш эмнэлэгрүү алх. Эмийн санч эмч биш. Таны хоолойн өвчин ямар шатандаа явж байгаа талаар мэдлэггүй, мэдээлэлгүй.

Лам бас Бөө нар луу бүү зүглэ.
 

3. Эмчид үзүүлээд эм тариа бичиж өгсөн бол тэр эм тариаг нь л ав. Хэн нэгний сайн санаалж хэлсэн хямдхан чанаргүй эм тариаг битгий аваарай. Тэгээд ч та хогийн сав биш шүү дээ.
4. Таны аав ээж ах эгч дүү хүүхэд найз нарын чинь хоолой өвдсөн бол өрх дүүрэг, хувь хувьсгалын эмнэлэгрүү дагуулаад яваарай. Бид хэдий байнга чадваргүйгээрээ дуудуулдаг ч хоолойн өвчинг эмчлэхтэйгээ шүү.

Жич: Хоолой нь өвдөөд хүндрээд ирсэн эмчлүүлэгчийн нүүр нь гараагүй болохоор зургийг нь орууллаа. Эрүү нүүрний болон эрчимт эмчилгээний эмч нарынхаа хүчээр энэ хүнийг бурхнаас булаагаад авчихсан. Бид энэ удаа булаасан ч бурхан биднээс таныг булаах үе ирдгийг анхаарч нэг үзээрэй!!!

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Эх сурвалж: Энхтайваны Алтандөш

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ