...
...

Танилц: ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал

Цагдаагийн Ерөнхий газрыг Р.Отгонжаргал хэмээх эрхэм удирдахаар болжээ. Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нь 1975 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. 

1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.

Хууль зүйн ухааны магистр, цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байна.

-1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч,

-1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй  мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч

-2002-2012 онд Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст  ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч

- 2012-2014 онд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн дарга,

-2014-2015 онд ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга

-2015-2017 онд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын дарга

-2017 онд Мөрдөн байцаах албаны даргаар тус тус томилогдон ажилласан.

Одоо Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ