1. Mean Girls / 2004/
Шинээр шилжиж ирсэн охин дунд сургуулийн нэгэн зартай 3 охинтой нийлж эхэлж байгаагаар үйл явдал өрнөнө. Гэвч бүх юм өөрөөр эргэх ба Кейди өөрийн нэр хүнд, хайр дурлал бүхнээ алдах боловч өөрийнхөө бурууг зөв хүлээж чадсанаар бүхнээ эргүүлэн олдог.

2. Wild Child /2008/
Малибугийн баян айлын эрх танхи охин хүчээр Английн охидын дунд сургуульд очиж сурснаар хэрхэн өөрийгөө нээн илрүүлж буй сонирхолтой кино.

3. The Parent Trap / 1998/
Эцэг эх нь салснаар төрөхөөсөө л тусгаарлагдсан хоёр ихэр охин нэгэн зуслан дээр санаандгүй байдлаар таарах бөгөөд эцэг эхийгээ нийлүүлэх гэж оролдоно.

4. Clueless /1995/
Маш загварлаг баян айлын охины амьдралыг нэг найз нь хэрхэн орвонгоор нь эргүүлж байгаа нь харагддаг. Хориод жилийн өмнөх кино ч гэсэндээ хувцасны загвар нь одоо ч моодноос гараагүй. Саяхан гэхэд л Игги өөрийн клипэндээ оруулсан байдаг.

5. Confessions of a Shopaholic /2009/
Бага байхаасаа дэлгүүр хэсэх маш дуртай болсон эмэгтэйн хөгжилтэй үйл явдал болоод хайр дурлалтайгаа учирсны дараа энэ зуршил нь хэрхэн нөлөөлж байгаа талаар гарна. Энэ киноны нэг анги үнэхээр таалагдвал танд Sophia Kinsella-гийн цуврал номыг нь уншихыг санал болгож байна. Тэнд илүү олон адал явдал байх болно.

6. Another Cinderella’s Story /2008/
Selena Gomez -ийн тоглосон орчин үеийн үнсгэлжингийн тухай кино. Охин хүнд хэцүү байдалд ч өөрийн чин сэтгэл зүрхээр бүжгийг хэрхэн бүжиглэж байгаа болон эгэл даруу байдлаараа сургуулийн алдартай хөвгүүнийг татаж буй талаар гардаг.

7. The Princess Diaries /2001/
Энгийн нэгэн охин 16н насандаа хааны удмынх бүр үе залгамжилсан хатан болохоо мэддэг. Гэнэтийн явдал нь түүнд юу авчрахыг үзээрэй.

8. Aquamarine /2006/
Лусын дагина охин өөрийн жинхэнэ хайрыг олохоор хүний ертөнц дээр гарч ирэн 2 охинтой танилцана. Үнэндээ жинхэнэ хайр гэж ганцхан царайлаг залуу бус найзын хайр ч бас ордог юм байна гэдгийг тэр ойлгоно.

9. The Devil Wears Prada /2006/
Загварлаг биш даруухан ч өөртөө бүрэн сэтгэл хангалуун бүсгүй нэгэн сэтгүүлийн ажилтан болсноор бүх зүйл өөрчлөгдөж маш сайхан хувцаснууд өмсөж өөрчлөгддөг. Гэвч тэр өөрчлөлт бүгд сайхан байсангүй. Өөрийн хайртай хүнээсээ хөндийрч холдох болно. Энэ бүхний эцэст тэрээр нэг шийдвэрт хүрнэ. Олон зүйлийг ухааруулж ойлгуулах сайхан кино.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Эх сурвалж: УкакА цахим хуудас
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250