...
...

П.Тэмүүжин аав болно

Монгол Улс 2016 оны Риогийн олимпийн наадамд түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр тамирчнаа илгээж амжилттай оролцуулсан юм. П.Тэмүүжин тус тэмцээнд дэлхийн хошой аварга  олимпийн алтан медальт, ЕАШТ-ий хоёр удаагийн аварга Жоел Гонзалезтай энэ тэнцүү тулалдаж ялагдал хүлээсэн. Тэрбээр 10 гаруй жил таеквондогийн спортоор тууштай хичээллэж чамлахааргүй ажилтанд хүрсэн билээ. Ард түмний хайртай хүү сүүлийн үед чимээгүй бэлтгэл сургуулилтаа хийж, хэвлэл мэдээллээс хол байсан бол тун удахгүй аав болох гэж байгаа сайхан мэдээг цахим хуудаснаа байршуулжээ.  Түүний гэргий ч мөн адил тус спортоор хичээллэдэг ба өөрсдийн зурагны тайлбар хэсэгт "Бид бол таеквондочин гэр бүл" хэмээжээ. Саяхан МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд ээж болж булган сүүлтэй байгаа ажээ.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ