...
...

Сушил Кумар гурван жилийн дараа дэвжээндээ эргэн ирнэ

“Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга Энэтхэгийн нэрт бөх Сушил Кумар дэвжээндээ эргэн ирэхээр болжээ. Өдгөө 34 настай тэрбээр хамгийн сүүлд 2014 онд Шотландын Глазго хотод болсон Хамтын нөхөрлөлийн наадмаас хойш барилдсан бөгөөд түүнээс хойш хэсэг хугацаанд дасгалжуулагчийн албанд хүчин зүтгэсэн юм.

Энэтхэг улсын түүхэнд хоёр олимпод медаль хүртсэн анхны тамирчин Сушил Кумар маргааш Мадхья-Прадеш хотод эхлэх улсынхаа аваргад зодоглохоор болжээ. Түүнчлэн Кумар “Москва-2010” ДАШТ-ий 66 кг-ын жингийн шигшээ барилдаанд эзэн орны Алан Гогаевыг 3:1-ээр ялж, Энэтхэг улсын түүхэнд анхны дэлхийн аварга болж байв гэж МЧБХ-оос мэдээллээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ