...
...

Эр хүнд тугал хариулах өдөр байхад туг барих өдөр заавал ирдэг!!!

Нэгэн эмийн санд залуухан хос орж иржээ. Тийм ч үнэтэй биш ч цэвэрхэн хувцасласан байлаа. Бүсгүй өнөө маргаашгүй төрөх дөхсөн том гэдэстэй харагдана. Тэд нярайн тасгийн барааг үзэж, үнийг нь хараад буцаан тавина. Тэгээд хамгийн хямд өвчин намдаах эм аваад жирэмсэн хүн ууж болох эсэхийг асуув.
- Тийм ээ, болно. Та юунд уух гэж байгаа билээ?
- Би их ханиалгаад байгаа юм л даа. Ханиалгахаар нуруу өвдөөд шөнө ч унтаж чадахгүй байна. 
Эмийн санч арай хямд эм хайж байх зуур залуу хэлэв.
- Уучлаарай. Би саяхан ажилгүй болсон болохоор илүү үнэтэй эм авах боломжгүй байна л даа.
- Ойлгомжтой гэж хариулснаа эмийн санч 
- Манайд зарим нэг бараа гаднах савалгаа нь муудсанаас зарж борлуулж болохооргүй болсон байгаа. Та нар дургүйцэхгүй бол би та нарт өгье. Миний зүгээс өгч буй бэлэг гэж бодоорой. 
Эмийн санч тэдэнд ханиалганы маш сайн сироп 5ш, өвчин намдаах эм 4 хайрцгийг, жирэмсэн эмэгтэйн бүс, хэдэн боодол живх авчирав. Энэ бүхнийг хараад залуу хос тэсэлгүй уйлж, талархаж барахгүй байлаа. Яг энэ үед дэлгүүрт орж ирсэн эрэгтэй ярианд оролцон
- Уучлаарай, та ямар мэргэжилтэй билээ? гэхэд
- Би компьютерийн мэргэжилтэй л дээ гэж залуу хариулав.
- Би нэг их холгүй нэг компьютерийн дэлгүүртэй юм л даа. Надад яг тан шиг мэргэжлийн хүн хэрэгтэй байгаа юм. Та маргааш хүрч ирээд ажилд орвол болох болов уу? 
Тэр үед ямар их нулимс асгарсныг үгээр хэлэмгүй. Долоо хоногийн дараа бүсгүй эмийн санд шинэ төрсөн бяцхан охиноо тэврэн орж иржээ. Өөрийн гараар бэлдэж жигнэсэн бялуу авчирсан нь түүний талархлын илэрхийлэл байв. 
Амьдралд юу ч тохиолдож болно. Эр хүнд тугал хариулах өдөр байхад туг барих өдөр заавал ирдэг...

 Нийтлэлч: Ш.Батзориг

https://www.facebook.com/batzorig.sh.9

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ