...
...

“Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хийгдсэн судалгааны дүнг танилцууллаа

Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг ЭМЯ, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл хамтран  зохион байгууллаа. Уулзалтанд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Дэлхийн банкны мэргэжилтэн Г.Пагма, Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч С.Энхболд болон мэдээлэл технологийн 70 гаруй мэргэжилтэн оролцлоо.

Энэ үеэр Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн зорилго, бүрэлдэхүүн хэсэг, үр дүнгийн талаар танилцуулсан. Мөн “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн байгууллагуудын Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, мэдээллийн сүлжээ, хүний нөөцийн өнөөгийн байдал” сэдэвт судалгааг  7 аймаг, 35 сумын, 7 өрхийн эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн 60 гаруй байгууллагуудыг хамруулан. Энэхүү судалгааны үр дүнг хэлэлцүүлж, санал солилцлоо. Судалгаагаар эрүүл мэндийн салбарын анхан шатны 330 гаруй сумын, 260 гаруй өрхийн эрүүл мэндийн төвүүдийг мэдээллийн технологийн техник хэрэгслээр хангах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ач холбогдолтой юм.

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ