...
...

Тамирчид, дасгалжуулагчдад олимпийн тэтгэлэгийг нь гардуулав

Токио-2020” зуны олимпийн наадмын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд боллоо. Тус тэтгэлэгт чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, тэквондо гэсэн долоон төрөлд 17 тамирчин, дасгалжуулагчид хамрагдаад байгаа юм.

Чөлөөт бөхийн тамирчдаас тус хөтөлбөрт хамрагдаад буй дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, залуучуудын дэлхийн болон Азийн аварга ОУХМ А.Батцэцэг, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга гэсэн дөрвөн тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт /2017.11.14/ МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй МҮОХ-ын удирдлагууд тэтгэлгийг нь олголоо.

ОУОХ, МҮОХ, Спорт холбоо, тамирчдын хоорондын байгуулсан гэрээ ёсоор “Токио-2020” олимп хүртэл дөрвөн сар тутамд тамирчин, дасгалжуулагч нар тэтгэлэг хүртэх юм.

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ