...
...

Далайн дээрэмчний цалин хэд байдаг вэ?

Далайн дээрэмчид эдүгээ цагт хүртэл оршсоор байдаг бөгөөд тэд өмнөд болон зүүн өмнөд Ази, өмнөд Америк, баруун Африк болон Улаан Тэнгисийн өмнөд хэсгээр элбэг үзэгддэг. Хоёр төрлийн далайн дээрэмчид байдаг нь зөвхөн өөрсдийн олзны төлөө хөлөг онгоцууд руу дайран тонодог жижиг бүлэг байхад зохион байгуулалттай, алдар нэртэй бизнесмэн, томоохон корпораци, эрх мэдэл бүхий төрийн байгууллага бүр улс орны эрх ашгийн төлөө ч үйлчилдэг дээрэмчид байдаг ба нэг хөлөг онгоц эзлэхэд 10000-15000, томоохон хөлөг бол 35000-70000 долларын хөлс дээрэмчин тус бүр авдаг юм. Орчин цагийн далайн дээрэмчид 300-гаад жилийн тэртээх өвөг дээдсийнхээ уламжлалт арга зальнуудыг хэрэглэхээс гадна хамгийн сүүлийн үеийн бүхий л шилдэг техник технологиудыг гаргууд эзэмшсэн байдаг. Цагдаа нарт тэднийг барих эрх мэдэл хомс бөгөөд задгай тэнгист яаж ч чаддаггүйгээс гадна зарим улсад далайн цагдаа, тэнгисийн цэрэг ч байдаггүй гэнэ. Жижиг дунд усан онгоцуудыг шууд дайран эзэлдэг бол томоохон хөлөг онгоцыг далайд гарахаас нь өмнө өөрсдийн хүмүүсээ багийнханы дунд шургуулсан байдаг байна.

Н.Норжоо

Дэлхийн фото танин мэдэхүй 

Эх сурвалж:Breakingnews

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ