Гэгээн өглөө үнэнч хайрын тухай бахархам түүхээс уншигч танд хүргье! Тэдний хайр дурлалын түүх одоо ч үргэлжилж үлгэр дууриалал болсоор буй юм.
"Эхнэртэйгээ учраад арван гурван жил өнгөрч. Түүнээсээ олон насаар ах болохоор сургуулиа төгсөхийг нь хүлээж, хайрын захиа зөөсөөр, Улаанбаатар Дархан хоёрын хооронд ирэн очин явсаар оюутан болох жил нь нэг гэрт орсон. Эхнэрээ хичээлд нь хүргэж өгчхөөд ажилдаа явна, халтуур хийнэ. Амьдралаа босгочих гээд л. Удаа ч үгүй миний бие муудаж, хөл маань мэдээ алдаж эхэлсэн. Эм тарианаас салахаа байж суумгай болсныхоо дараа "Энэ хүн намайг орхиод л явна даа" гэж бодно. Өдөржин гэртээ сууж байгаадаа бухимдаж, хайртай хүнээ хардаж харамлахын дунд маш их шаналсан. Өвдөх хүртлээ хайртай л гэж хэлдэг байснаас хайрынхаа үнэ цэнийг нь ойлгоогүй явсан юм билээ. Гэхдээ тэр минь намайг орхиогүй ээ. Аавыгаа, эгчийгээ алдаад шаналж явахад миний хажууд байсан. Хагалгааны зардлаа олох гээд орон гэрээ зараад явж байхад ч байж л байсан. Өтгөн шингэнтэй минь зууралдаж, эмнэлгийн хүйтэн шалан дээр цаасан хайрцаг дэвсээд намайг сахиж, амьдралынхаа арван жилийг миний төлөө зориулсан. Энэ олон жилийн амьдрал минь шулуун дардан байгаагүй ч бие биеэ хайрлах хайр минь тэр бүхнийг давах хүч болсон. Эдгэх л юм бол би түүнийгээ үүрээд дэлхийг тойрно оо гэж боддог юм."
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Эх сурвалж: Caffe Bene Mongolia
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ta 2 ig tenger tetgej tvmni hair iveel narni gerel shig hvreeleg!
Ene bodit tuuh ene zaluugiin mundag tevcheertei zaluu shu hurdan edgeesee
Бүх зүйл сайхан болно.
Unench, uhaantai Halamjit hani tai Hun alzahgui ee. Az jargal husie.
Hudalaa yum tawihaa bolioo