...
...

Эрдэмтэд халзралтыг эмчилж, шинэ үс ургуулдаг болжээ

Эрэгтэйчүүдийн гуравны нэг нь 50 насны босго алхангуутаа халзарч эхэлдэг. Өнөө үед халзралтыг тусгай бэлдмэл болон үс шилжүүлэн суулгах хэлбэрээр эмчилдэг боловч шинэ үс ургуулж чадахгүй байгаа билээ.  

Үс бол хүний чухал эрхтний нэг. Харин эрдэмтдийн саяхан гаргаж авсан шинэ арга халзан хүмүүст найдвар төрүүлж эхлээд байна. Тэд үсний уутанцар дахь "унтаж" буй эсийг мэс заслын аргаар сэргээх замаар халзралтыг эмчилдэг шинэ аргаа сүүлийн таван жилд анагаах ухааны төвүүдэд туршжээ.

Сайн дурын олон хүн туршилтад хамрагдсаны ихэнх нь туршилтын үр дүнд сэтгэл хангалуун үлдсэн аж. Зургаан сарын дараа гэхэд 19 халзан өвчтөний 11-д шинэ үс ургаж эхэлсэн гэнэ. Гэхдээ эмч нарын хувьд үсний өнгө асуудал үүсгэж байгааг судлаачид хэлсэн юм.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ