Монгол бєхийн тvvхэнд алдар гавьяагаа дуурсган vлдээсэн хvн бол Булган аймгийн харьяат, спортын ууган гавьяат тамирчин, далай даян дархан аварга Бадамдоригийн Тvвдэндорж аварга юм. 1939 оны улсын наадамд тvнтийсэн бор цэрэг голдуу тахимдан тvрж давсаар vзvvр тvрvvнд хvрээд иржээ.
Зvvн талын тэргvvн магнайд улсад нэг тvрvvлж, хоёр vзvvрлэсэн Завхан аймгийн харьяат улсын арслан Маамын Лхагва засуул дээрээ тогтож ядан байв. Тvvнийг олон тvмэн “Урт гар” хэмээх бєгєєд засуул дээрээ дэлэн дэвэх нь хангарьд шувуу vvрэн дээрээ эргэлдэж буй мэт сэтгэгдлийг vзэгчдэд тєрvvлдэг байсан аж. Залуу бєх Тvвдэндорж, арслан Лхагва хоёр барилцан авахад хамгийн их догдолж байсан хvн бол маршал Х.Чойбалсан байв. Тэрбээр цэрэг Тvвдэндоржийг тvрvvлээсэй гэж vнэн сэтгэлээсээ хvсч байжээ. Тэгтэл Лхагва арслан Тvвдэндоржийг сугадаж аваад тонгорч гарсан байна. Тэрбээр долоон удаа тонгорч залуу бєхийг дэнжигнvvлж байтал маршалын комиссар хєлийн цэц дээр ирээд нэгэн зvйлийг шивнэн хэлжээ. Тэгтэл тэр дороо Лхагва арслан залуу бєх Тvвдэндоржийг тонгорч байхдаа толгойгоороо газар хvрсэн хэмээн хєлийн цэц булхай vvсгэж Лхагва арсланг унасанд тооцжээ. Энэ vед Лхагва арслан “Энэ маршалын нvд сохроо юу” гэж хэлээд элэг бvсээ тайлж єгсєн байна. Х.Чойбалсан Тvвдэндоржийг тvрvvлээсэй гэсэн хvслээ ийнхvv биелvvлсэн байна. Тэрбээр залуу бєх Тvвдэндоржид бай шагналыг нь єгєхдєє єєрийнхєє бугуйн цагийг тайлаад єгчихєж. Тэгтэл тvvнийг харсан дарга нар бvгд л цагаа тайлан єгч мань цэрэг євєр дvvрэн бугуйн цагтай болжээ. Энэ наадамд цэрэг тvрvvлсэн нь манайхан Халх голын дайнд ялахын дохио болов гэж хvн бvхэн бэлэгшээж байжээ. Харин Лхагва арслан “Маршалын нvд сохроо юу” гэж хэлснийхээ тєлєє хэлмэгдvvлэлтэд єртсєн байна. Тэрбээр урьд нь хийдэд шавилан сууж байсан нь хэлмэгдvvлэлтэд єртєхєд ихээхэн тvлхэц болсон нь ойлгомжтой. Харин залуу бєх Тvвдэндорж энэхvv наадмаас хойш олон жил “Маршалын бєх” хэмээн хэлэгдэж алдар хvндийг хvртэж явжээ. Гэвч мань эр vе vе мєрийтэй тоглоом тоглодог байв. Мань эр хужаа нартай голдуу “Буу” тоглоно. Залуу аварга Тvвдэндорж тэр болгон мєрий алдаад байдаггvй сайн тоглоомчин хэдий ч vе vе хожигдоно. Хэрвээ хvнд хожигдвол “Чаддаг юм бол мєрийгєє булаагаад ав” гээд нуруугаа vvрээд алхчихдаг байж. Харин хожвол мєрийгєє унжсан хvнийг дарж байгаад мєнгийг нь булаагаад авчихдаг байжээ. Тvвдэндоржийг ийнхvv мєрийтэй тоглож байхад маршал Чойбалсангийн єрєєнд нэгэн яриа єрнєж байлаа. Тухайн vеийн Монгол банкны захирал хятад худалдаачдын гарт их хэмжээний бэлэн мєнгє эргэлдэж буйг гоншгонон єгvvлж суув. Тvvнийг гарсны дараа Чойбалсан До яамны хошууч Санги гэгчийг дуудаад “Манайд чинь олигтой мєрийтэй тоглодог хэн байдаг билээ” гэхэд цаадах нь “Тvвдэндорж аваргаас єєр хэн байх вэ” гэжээ. Маршал “За тэгвэл цаадахдаа ахиухан хэдэн тєгрєг єгєєд хужаануудтай буу тоглуул” гэсэн байна. Маргааш орой нь Тvвдэндорж аварга банкнаас шуудай мєнгє vvрээд Маймаа хотын зvг алхсан аж. Ингээд Далай хэмээх хужаагийн нууц зооринд долоон гарын буу тоглосон байна. Тvвдэндорж шуудай мєнгєн дээрээ суучхаад тав хоног тогложээ. Тэрбээр энэхvv тоглолтоос дєчин мянган тєгрєг хожоод гарчээ. Мань эр хожсон мєнгєє банкинд тушаачхаад унтаж байтал До яамныхан ирээд баривчилсан байна. Ингээд тэр мєрийтэй тоглоомын хэргээр яллагдаж шоронд оржээ. Тvvнтэй цуг нэлээд хэдэн хятад иргэн ял авсан нь До яамны гvйцэтгэх шугамаар хийсэн хэрэг байлаа. Тvвдэндорж аваргыг ийнхvv шоронд ял эдэлж байтал Оросын нэг дарга наадмын ємнєхєн маршалаас “Танай нєгєє том биетэй бєх энэ наадамд барилдах уу” гэж асуужээ. Маршал Чойбалсан тэр дороо л Тvвдэндорж аваргыг суллуулах зарлиг гаргасан байна. Ингэж тэрбээр хятадуудын гарт тєвлєрсєн ихээхэн хэмжээний мєнгийг улсад єгєєд хэлмэгдсэн нь хачирхалтай. Vvнээс хойш тэрбээр улсын наадамд хэд хэдэн удаа тvрvvлж “засрал хvмvvжлийг олсон” байна. Тvвдэндорж аваргын амьдрал ахуй тийм ч сайнгvй байсан болохоор морин тэргээр голдуу явж ачигч энэ тэр хийж явсан байна. Єнєєгийн бєхчvvд шиг єндєр бай шагналтай байсан бол Тvвдэндорж аварга мєрийтэй тоглоомонд шимтэхгvй байсан биз ээ. Ийнхvv 1939 оны наадмын vзvvр тvрvvний хоёр бєх хэлмэгдсэн тvvх энэ.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Эх сурвалж: МОНГОЛ БӨХИЙН ХИЙМОРЬ
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Одооний бөхчүүдэд цэргийн цолыг шагнал болгоод өгчих юм. Хурандаа цол бол олон улсын цол. Өөрийн гэсэн хэмжүүртэй. Сайн барилдаад цол аваад байдаг буруу. Насаараа ажилласан цэргийн хүн Бээжин аврага хошууч байсан даа. Мөнгөөрөө үнэлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн үнэлэмж юм. Дээр дооргүй бодох ёстой. Дампуурлаа гэхэд ингэж болох уу.
zorgooroo zalhiima xaxa