Холливууд киноны түүхэнд нэрд гарсан амьтад байдгаас хамгийн алдартай нь Барт нэртэй баавгай билээ. Юта мужийн Хибер хотын жирийн иргэн Док Сэвис түүнийг эхээсээ өнчирсөн байхад нь 1977 онд олж тэжээжээ. Док өөрөө амьтан сургагч учраас түүнийг сургаж, Холливудын хэд хэдэн кинонд тоглуулжээ. Анхны кино нь 1988 онд гарсан "Баавгай" бүтээл нь тэр жилдээ Оскарын шагнал хүржээ. 1991 онд "Цагаан Хаски" 1994 онд алдарт "Эр зоригийн дууль" кинонд Брэд Пит, Антони Хопкинс, Жулиа Ормунд нартай тоглож бас л алтан хүн атгасан. 1996 онд "Хутганы ирэн дээр" кинонд Антони Хопкинс, Алек Балдвин нартай дэлгэцэнд мөнхөрчээ. Барт баавгай эзнийхээ фермд 2000 онд 23 насандаа амьсгал хураажээ.


Н.Норжоо
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250