...
...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Өнөөдөр Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний  цас орж, цасан шуурга шуурч, хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэхийг анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ