Усан дор бэлтгэлээ хийж буй домогт боксчин Мухаммед Али. 1961 он. 191 см өндөртэй энэ хүн 20-р зууны шилдэг тамирчин төдийгүй улс төр, нийгмийн нөлөө бүхий хүн байжээ. Карьерынхаа хугацаанд нийт 61 тулаан хийснээс 56-д нь ялж, ялахдаа бүх хүнд цохилтоор ялж байжээ. Хамгийн сонирхолтой нь бас 1960 оны Ромд болсон Зуны Олимпын наадамд АНУ-ыг төлөөлж, сонирхогчдын боксын тэмцээнд оролцож, Олимпын алтан медаль хүртэж байсан юм байна. 2016 онд 74 насандаа таалал төгссөн тэрбээр 4 удаа гэрлэж, 9 хүүхэдтэй болсон бөгөөд охин Лайла Али аавынхаа мөрөөр гишгэж, боксын спортод хөл тавьжээ. Лайла Али 1999-2007 оны хооронд тулалдах хугацаандаа 24 тулалдаж ганц ч ялагдалгүйгээр зодог тайлсан бөгөөд тэрээр WBC, WIBA, IWBF болон IBA зэрэг 4 холбооны дунд жингийн аваргын бүсийг эзэмшдэг мундаг бас царайлаг бүсгүй юм байна.

Н.Норжоо
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250