Инээмсэглэл бол хүнд өгч болох үнэгүй хэрнээ хамгийн гайхамшигтай бэлгүүдийн нэг билээ. Та ямар ч үед инээмсэглэлээ гээх хэрэггүй. Үргэлж сайхан зүйл тохиолдох үгүй ч гэрэлт мишээл танд тухайн сайхан бүхнийг дуудсаар байх болно. Өнөөдөр уншигч та бүхэнд инээмсэглэлийн тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

Дэлхийн Гиннесийн дээд амжилтууд” номд бүртгэгдсэнээр хамгийн олон хүүхдийн инээмсэглэсэн гэрэл зураг аяныг Румын улсын “Child Helpline Association” байгууллагаас зохион байгуулсан байдаг ба энэхүү гэрэл зурагт 583 хүүхдийн инээмсэглэл дүүрэн төрх буужээ.

“World Record Setter” хэмээх өөр нэгэн дээд амжилтуудын цахимд ганц ч зогсолтгүйгээр хамгийн удаан инээсэн дээд амжилт нь 00:52:12 минут гэнэ.
Та бидний өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэгддэг сэтгэл хөдлөлийн :-) / :-( тэмдэглэгээг мэдээллийн технологийн салбарын эрдэмтэн Скот Эллиот Фалмэнь анхлан 1982 онд зохиож хэрэглэсэн гэж үздэг гэнэ.





А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250