Цасан ширхэг нь агаар мандалд буюу үүлэнд үүссэн мөсний талстууд билээ. Том хэмжээтэй, сайн талсжисан цасан ширхэгүүд нь хавтгай байх бөгөөд ойролцоогоор тэгш хэмт 6 талтай байна.
Ховорхон тохиолдолд -2°C хүйтэнд 3 талт цасан ширхэгүүд үүсэж болно.
Гэхдээ цасан ширхэгийн хэлбэрт, уг талстыг үүсэх үеийн температур, чийгшилт чухал нөлөөтэй тул ихэнхи тохиолдолд цасан ширхэгүүд нь зөв бус хэлбэртэй байдаг.
Мөн баганалаг, зүүлэг, хавтгай хэлбэртэй ширхэгүүд байна.
6 талт ширхэгүүд 0°C-3°C-т, зүүлэг болон баганалаг хэлбэртэй ширхэгүүд -5°C-10°C-д, илүү хүйтэн температурт (-10 °C-аас -22 °C) дахин 6 талт ширхэгүүд үүсдэг ажээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250