Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол өнөөдөр 11.40 минутад Төрийн оронд болох гэж байна.
Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилддаг. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл (2012, 2013), 2015 оны ДАШТ-ий хүрэл, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөнгөн медальт, 2017 оны ДАШТ-ны алтан медиальт. Хэдхэн хоногийн өмнө болсон Абу Дабигийн Их дуулга тэмцээнээс мөн алтан медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг юм.
Н.Норжоо
Эх сурвалж: Цахим ертөнц
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Мундаг охин шуу.Бахархаж байна.Баатар цол цагаа олсон.
Тэр хүртэх ёстой зүйлээ хүртлээ түүнийг хилийн тэнгэр ивээг түүнд амжилт ерөөе 20 оны олимпод битгий шахаарай түүний сэтгэл санааг тэр бэлтгэл нь ханаж сэтгэл нь тогвортой байгаад ёндоо нь ирж уул ус түмэн олон нь сэтгэлийн гал өгсөн үед зүгээр ялалтыг тугаа мандуулна манайхан нэг юм өгчихөөрөй ард даралт өгдөг тамирчин хүн бага даралт дарамттай өндөр бэлтгэл сэтгэлийн чөлөөт орчинд нисэж чадвал амжилт нь карманд нь орчихсон байдаг Сумьяадаа аав гэр бүлд нь хилчин спорт хороондоо хилийн цэрэгтээ амжилтын дээдийг ерөөе.