ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг түрүүллээ.
Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Бахрайны багийг 22:11-ээр хожсон бол хоёр дахь тоглолтоо Ази тивийг чансаагаараа тэргүүлэгч Японы багтай тоглож цаг дуусахаас өмнө 21:16 харьцаатай хожиж, А хэсгээс тэргүүлсэн байна. Улмаар хасагдах шатанд Тайваны багийг 21-13 харьцаагаар оноогоор хожсон бол мөнгөн медалийн төлөөх тоглолтод хүчирхэг Австралийн багтай хийж, нэмэлт цагт 21-19 харьцаагаар хожил байгуулжээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-ээр Э.Дөлгөөн шалгарчээ.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Хагас шигшээд Австралитай, шигшээд Шинэ Зеландтай тоглоогүй билүү.