...
...

П.Орхон Монгол улсын Гавьяат тамирчин боллоо

“Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт П.Орхонд өнөөдөр МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга МУГТ цол тэмдгийг нь гардуулан өглөө. Тэрбээр энэ онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлээд байсан юм. Түүний гаргасан амжилтуудыг жагсаавал Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хошой аварга, Бакугийн “Алтан гранпри” тэмцээний мөнгө, Парисын “алтан гранпри” тэмцээний хүрэл, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, Испаний гранпригийн аварга, Монгол улсын хошой аварга, “Mongolia Open” буюу Монголын нээлттэй тэмцээний гурван удаагийн аварга гээд явж өгнө.

 

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин П.Орхон нь чөлөөт бөхөөс төрсөн тав дахь дэлхийн аварга билээ. Тэрбээр ингэснээр чөлөөт бөхийн спортоос төрсөн 58 дахь, чөлөөтийн тамирчдаас төрсөн 43 дахь, эмэгтэй бөхчүүдээс төрсөн 9 дэх гавьяат тамирчин болж нэрээ түүхийн хуудсанд алтан үсгээр бичүүлж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Манай улсын Эмэгтэй чөлөөт бөхийн хөгжил дэлхийн эмэгтэй чөлөөт бөхийн хөгжлөөс 10 гаран жилээр хоцорсон байсныг Гавъяат дасгалжуулагч Ням анх зориг гарган хөгжүүлсэнээр эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид амжилт гаргаж байгаад баяр хүргэе Орхон дүүд улам их амжилт

Онцлох мэдээ