Rokit bay зохиолыг нь бичиж олны хүртээл болгоод буй 2D анимейшн кино сонирхол татам байгаа нь нууц бишээ. Тодруулбал Дамчаа ноёны зан авираар өнөө үеийн нийгмийн бусармаг үйлдлийг шүүмжилж буй нь олон нийтийн сайшаалыг хүртээд буй. Ердөө хоёрхон анги гарсан хэдий ч залуусын ярианы сэдэв аль хэзээний болсон. Тэгвэл үүнтэй холбоотой тус анимейшний гол дүр Дамчаа ноёны хатантайгаа даруулсан хананы гэрэл зураг хаанаас үүсэлтэй талаар дэггүй урлаг судлаач Б.Амина үзэл бодлоо хуваалцжээ. Тэрбээр,
"Энэ зураг анх 1930онд бүтээгдсэнээсээ авахуулаад л гартай болгон янз янзаар ёжлон өөрчилж энд тэндхийн шоу ,зар сурталчилгаа ,элдэв бүтээгдэхүүн гээд ер нь америк гэсэн бүх зүйлд л энэ зургийг өөрсдийнхөөрөө өөрчлөн ашигладаг болсон нь манайд хүртэл Rockitbay-н гараар дамжаад ирлээ. "Онцц Дүмд" цувралын Дамчаа ноёны хана туурганы зургийн орги хувилбар нь нэг их алдартай биш Грант Вуд хэмээх зураачийн "Америк Готик" нэртэй зураг бөлгөө. Готик гэсний учир нь хосуудын (насны зөрүүг нь харвал аав охин хоёр ч байж магад) ард буй "модон готик" хийцийн байшингаас үүдэлтэй. Америкийн тосгонууд өөрсдийн энгийн модон байшингаа Викторын үеийн европын готик хийцийг санагдуулахын тулд нээх зохицолгүй готик цонх, шовх үзүүртэй дээвэр нтр хийдэг байсныг ийнхүү " модон готик (carpenter gothic)" хийц гэж нэрлэдэг. Танарт энэ хосуудын царай бүр нэг хүний зэвүүцэл хүргэм санагддаг уу? Маш хатуу ёс жаягтай өссөн гэр бүлийн маш "зөв" хүмүүс. Уруулаа жимийж гартаа хадлангийн сэрээ атгасан хижээл насны эрэгтэй өөрийн ертөнц рүү хэнийг ч оруулахгүй гэсэн мэт биднийг цоо ширтэнэ. Хажуудах эмэгтэй нь амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун бус байгаа ч энэ л амьдралын хэв маягийг зөв хэмээн түүний ээж,аав,эмээ өвөө хэлсэн учраас хэзээ ч амьдралаа өөрчилж эвдэж зүрхлэхгүй нэгэн. Зураач газар тариаланчдад хуучин загварын хувцас өмсгөн, хоцрогдсон багаж зэвсэг бариулснаар тэднийг огт доромжлох гэсэнгүй , тэр зүгээр л бүргэдийн мэт хурц буюу "зураач" нүдээр өөрсдийн эргэн тойрон дохь жинхэнэ америк хүмүүсийг л дүрсэлсэн юм гэнэ лээ" гэв.
"Монгол дугариг" нэртэй 2005 онд гаргасан үзэсгэлэн. Америк готикийг Монгол хэлбэрт оруулж байжээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250