...
...

Монголчууд морьт харвааны төрөлд медаль хүртжээ

БНСУ-ын Согчу хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. Энэ тэмцээнд БНСУ, Монгол, АНУ, Франц, Канад, Австрали, Өмнөд Африк, ОХУ, Финланд, Иран, Малайз, БНХАУ, Турк зэрэг 13 орны 100 гаруй тамирчид зургаан төрөлд өрсөлдсөн аж.

Тэмцээний морьт харвааны төрөлд манай тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. Тэрээр энэ тэмцээнээс хоёр жил дараалан медаль хүртэж байна. 

Н.Норжоо

Эх сурвалж:Breakingnews

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ