...
...

Ангуучийн цахим ертөнцийн таагүй учрал түүнийг ухаан суулгасан

Жүжигчин Б.Баттөр буюу ангууч өөрийн хээгүй, хэнэггүй зангаараа цахим ертөнцөд багагүй нэртэй. Тэрбээр дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, зодолдоно гээд олон зүйлийг амжуулчихдаг нь нууц биш. Бас чамгүй сайн зохион байгуулагч билээ. Түүний тухай сайн муу, үнэн худал олон мэдээлэл явдаг нь карьерт нь нөлөөлдөг ч  байж мэдэх юм. Зуны налгар өдөр төрсөн өдрөө Хөвсгөл далайн эрэг дээр найзуудын хамт нижгэр тэмдэглсэн Ангууч маань нүцгэн зургаа байршуулж олны харааг эрхгүй булааж шилээ дарсан шинэхэн хов живэнд умбаад авсан. Яг үнэндээ жүжигчин залуу энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг гэдгийг илэн далангүй илэрхийлэхийг хүссэн гэнэ лээ. Хамгийн сүүлд нэгэн ярилцлагадаа цахим ертөнцөөр охинтой танилцдаг байсан тухайгаа хэллээ. "Гэхдээ одоогоос 2, 3 жилийн өмнө тийм явдал нэг бус удаа байсан ч утга учиргүй гэдгийг нь ойлгосон учраас ахин бодлоггүй үйлдэл хийхээ больсон" хэмээлээ. Өмссөн зүүсэн хэлсэн ярьсан нь үргэлж ярианы сэдэв болдог залууд өөр нууцууд их л байдаг биз...

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • тэнэг залуугийн толгой боловсролын хэмжээ угаасаа л ийм л юм байлаа шүү дээ юуны нь жүжигчин хайран сайхан жүжигчний нэр төрийг ийм тэнэгүүдээр бүү гутаа энэ угаасаа ухаажиж боловсрохооргүй залуу хайран сайхан залуу нас........

Онцлох мэдээ