...
...

Залуус амиа алдсан 13 настай охины төлөө масктай жагсана

Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан.  Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд хэсэг залуус нэгдэж байгаа аж.

Тэд энэ сарын 21-ны өдөр буюу өнөөдөр 13 цагт Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс эхлэн жагсаал хийхээр болжээ.  Жагсаал зохион байгуулж байгаа залуус “Хүн бүр өөрсдөө барих уриалга, санал санаачилгаа бичсэн самбар барьж ирж болно. Самбарын агуулга нь цаазын ял сэргээх тухай үг үсэг байж болохгүй. Масктай тайван, чимээгүй жагсаал явагдана” гэлээ.  Жагсагчид Шүүх эмнэлгийн алдаатай дүгнэлтээс үүдэн гэмт хэрэгтнүүд ял завших боломжийг олгуулахгүйн тулд хэд хэдэн асуултын хариултыг олмоор байна.

Ямар учраас ар гэрийнхний зөвшөөрөлгүй задлан хийсэн. Тухайн хэрэг гарсан “Очир төв" зочид буудалд хуулийн дагуу ямар торгууль, шийтгэл хүлээлгэснийг нийтэд ил мэдээлэх, шаардах хуудсыг хэргийг шалгаж байгаа Баянзүрх дүүргийг Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүргэх, Хүчирхийллийн гэмт хэрэг дахин гаргуулахгүй байх нөхцөл боломжийг сайжруулах, шаардлага тавих, санал, мэдээлэл хүргэх институц хэлбэрийн иргэдийн оролцоотой хяналтын нэгж үүсгэхээр болжээ.

Мөн зочид буудлын бизнес эрхлэгчдэд тавих хяналт, шаардлагыг чангатгаж, нэг хүний бичиг баримтаар оруулдаг бус үйлчлүүлэгч тус бүрийн бичиг баримтыг шалган бүртгэлжүүлдэг байхыг шаардах аж. Мөн Зочид буудлын үйлчилгээний журамд хүүхэдтэй холбоотой заалт оруулах санал хүргэх зэрэг ажлыг шат дараалан явуулахаар болжээ. Дээрх асуудлыг шийдвэрлэх хүртэл жагсаал цуглаан зохион байгуулсаар байх гэнэ.

Эргэн сануулахад, БЗД-т гарсан 13 настай охины хэрэгт А, Ж гэсэн хоёр хүнийг сэжиглэн, өнгөрсөн сарын 20-ноос эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хуулийн дагуу бага насны хүүхдийг хүчиндсэн хэргээр зүйлчлэн шалгаж байгаа аж.

Н.Норжоо

Эх сурвалж: Цахим ертөнц

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ