...
...

Жудогийн Дэлхийн залуучуудын аваргаас хос хүрэл медаль хүртлээ

Хорватын Загреб хотноо жүдо бөхийн 2017 оны залуучуудын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн лхагва гарагт эхэлж манай хоёр жүдоч хүрэл медалийн эзэд болжээ.

 

unubold Жудогийн Дэлхийн залуучуудын аваргаас хос хүрэл медаль хүртлээ

Энэ удаагийн ДЗАШТ-д 83 улсын 590 жүдоч хүч, ур чадвараа сорихоор ирсэн бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн 44 кг, 48 кг, эрчүүдийн 55 кг, 60 кг жингийн барилдаан тус тус болж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас гурван бөх дэвжээнд гарч хоёр нь медаль хүртэв.

amarbold Жудогийн Дэлхийн залуучуудын аваргаас хос хүрэл медаль хүртлээ

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Өнөболд, 60кг-д Ж.Амарболд нар тус тус ДЗАШТ-ий хүрэл медалийн эзэд болж эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон Б.Хорлоо хоёрдугаар тойрогт Словений бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ