“Залуучууд бид хамтдаа” 1000 залуучуудын чуулга уулзалт Баян-Өлгий аймагт 7.23-наас 25-ны өдрүүдэд анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтанд НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн А.Тлейхан болон аймгийн МАН-ын удирдлагууд болон 13 сум, аймгийн нийт 26 багийн 1072 залуучууд оролцсон байна. Залуучууд сургалт, илтгэл, үндэсний бөхийн барилдаан, урлаг, спортын уралдаан тэмцээнүүдэд идэвхи, санаачлагатай оролцсон юм. Хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан Үндсэний бөхийн барилдаанд аймгийн Арслан Серик түрүүлж, аймгийн Харцага Береке үзүүрлэсэн байна. Анх удаагаа зохион байгуулагдсан “Залуучууд бид хамтдаа” залуучуудын чуулга уулзалтыг МАН-ыг бага хурлын гишүүн Т.Аубакир ерөнхий ивээн тэтгэгчээр нь ажиллаж, МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага зохион байгууллаж, Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь оюутны байгууллага болон залуучуудын байгууллагуудын удирдлагууд зохион байгуулалтанд оролцсон байна. 7 сарын 11-ээс 22-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү аянд Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн урлаг соёлын төлөөлөл болсон залуучууд эвлэлдэн нэгдэж сумдаараа тоглолт зохион байгуулж нутгийн ард иргэдтэйгээ бүтэн 11 хоногийн турш хамтдаа байсан юм. Аяны зорилго нь залуусын үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцлийг бүрдүүлж өгснөөрөө Баян-Өлгий аймгийн залуучуудын дунд урьд өмнө хийгдэж байгаагүй залуучуудын төлөө гэсэн бодитой ажил шинэлэг санаачлага болж өгч чадсан байна. Нутгийн залуучууд энэхүү аянд маш идэвхитэй оролцсоноос гадна аяныг зохион байгуулсан нутгийн удирдлагууддаа талархлаа илэрхийллээ. Дашрамд дурьдахад “Залуучууд бид хамтдаа” аяны хүрээнд нутгийнхаа амжилттай яваа залуучуудыг магтан дуулсан сүлд дуу зохиож нутгийн урлагийн төлөөлөл болсон залуучуудаараа дуулуулсан байна. Тун удахгүй дүрсжүүлж ард иргэддээ хүргэхээс гадна МАН-ын бага хурлын гишүүн Т.Аубакир ерөнхий ивээн тэтгэгчээр нь оролцсон байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250