...
...

Нисдэг Жордан буюу түүхэн эрхэм

Майкл Жордан нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин, бизнесмен, мөн Шарлотт Хорнэтс багийн эзэн билээ. 

Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны танилцуулгад түүнийг "Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин" гэж тодорхойлсон байдаг.

Тэрбээр тухайн үедээ бүх спортын тамирчид дундаа хамгийн алдартай тамирчдын нэг байсан бөгөөд 1980, 1990-ээд онд НБА-г дэлхий даяар нэр хүндтэй болгоход түүний гүйцэтгэсэн үүрэг их билээ.

Майкл Жорданоноо авалт гайхалтай чадварынхаа ачаар олныг гайхшруулж, төдөлгүй лигийнхээ од нь болсон түүхтэй.

Өөрийн үсрэх ур чадвараараа цагирган дээрээс довтлох тэмцээнд оролцож, чөлөөт шидэлтийн зураасны ардаас амжилттай довтолж чадсан.

Энэхүү үзүүлбэрээс хойш тэрээр нисдэг Жордан гэж дуудуулах болсон.

Мөн сагсан бөмбөгийн шилдэг хамгаалан тоглогчдын нэг гэгддэг. Тэрээр 1991 онд Буллз багтайгаа анх аварга авч, улмаар 1992, 1993 онд дараалан аваргаа баталгаажуулсан. 1993-1994 оны улирлын эхэнд гэнэт зодог тайлан бэйсбол тоглож эхэлсэн ч 1995 онд сагсан бөмбөгтөө эргэн ирж, 1996-1998 онд ахин 3 удаа аварга болсон юм.

1995-1996 оны улиралд түүний баг 72 ялалт байгуулсан нь лигийн дээд амжилт болжээ. 

Түүний 1984 оны олимпод түрүүлэхдээ өмсч байсан пүүз “SCP Auctions” дуудлага худалдаагаар 190 мянган ам.доллараар зарагджээ.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ