...
...

Реппер Цэцэ: Gee одоо л жордан ойлгож өмсөж эхэлж байгаа юм байна даа!

Реппер Big Gee, Цэцэ нар дөрвөн жилийн өмнө хоорондоо маргалдаж элдэв сөрсөн базаа хийсэн дуунуудыг гаргаж олон нийтийн дунд сенсаци тарьж явсан. Тэдний хэрүүл намдаж хэн хэн нь өөрсдийн замаар алхах болсон билээ. Хувийн бизнес, урлаг соёл аль алийг нь тэд амжуулсаар ирсэн нь нууц биш. Дэлхийд алдартай олон ч реппер яг энэ жишгээр амьдардаг. 

Өчигдөрхөн Big Gee "Сhamp" хэмээх шинэ уран бүтээл гаргаж байгаа тухайгаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ. Тэрбээр зураг авалтандаа Jordan пүүз өмсөж, ил задгай хувцастай хоёр бүсгүйтэй хамт даруулсан  зургаа байршуулжээ. Тухайн зураг ч олны харааг булааж элдэв сэтгэгдэл хөвөрчээ. Тэдний дундаас хуучны өрсөлдөгч  реппер Цэцэ буюу н.Цэцэнбилэг түүнд хандаж "Одоо л жордан ойлгож өмсөж эхэлж байгаа юм байна даа" хэмээжээ. Энэ нь Big Gee-ийн сонсогчдыг нэлээдгүй унтууцуулаад авлаа. Энэ хандлагад тэрбээр ямар хариу үзүүлэхийг бурхан л мэдэх биз. Ахиад л бүү дуугаар үзэлцээсэй...

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ