...
...

Ж.Дамдинцэрэн: Ийм нэгэн явдал гэдэг шиг л явж байна даа

Токиогийн их сургуульд Төгөлдөр хуурч, хөгжмийн онол судлаач, хөгжмийн зохиолч, урлагийн менежер мэргэжлээр суралцаж төгссөн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн  Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар томилогдон ажлаад удаагүй байгаа билээ. Тэрбээр тус албанд томилогдохоос өмнө реппер Quiza уг албыг хашиж байсан юм. Аавын авьяаслаг хүү залуучуудын дунд нэр хүнд сайтай олон сэтэртэй билээ. Тодруулбал "Гэр Монголын маркетингийн агентлаг" компанийг байгуулж ажиллаж байв. Мөн JCI байгууллагын Монгол дахь салбарын нарийн бичгийн дарга. Нийгмийн идэвхтэй хүү шинэ ажилдаа томилогдсоноос хойш багагүй урлаг соёлын ажлыг амжилттай зохион байгуулаад буй. Хамгийн сүүлд Улаанбаатар, Москва хоёр хотын хамтын ажиллагааны 60 жилийн ойд зориулж Москва хотод урлаг соёлын хамт олны хамт тоглолтоо хийсэн билээ. Тэдний ажил, аялал ч тийм амар байгаагүй ажээ. Уртаас урт метроны буудалд алжааж ядарсан төлөөллүүдийн амарч буй зураг цахим ертөнцөд тархаж эхэлсэн юм. Тэрбээр энэ тухайгаа "Москва хотын томыг ч хэлэх үү, метроны буудлын гүн байгааг ч хэлэх үү, бид гурвын ядарсныг ч хэлэх үү... Ийм нэгэн явдал гэдэг шиг л явж байна даа" хэмээжээ. 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ