Өөрийн биеэр эмэгтэй хүний таргалах зовлонг хангалттай мэдэрч 100 гаруй жинтэй болж хүч хөдөлмөрөөрөө хэвийн жиндээ орсон та бидний сайн мэдэх жүжигчин Б.Цэцэг цахим ертөнцөд идэвхтэй нэгэн билээ. Өдөр бүр өөрийн "ээж болох бэлтгэл" хэмээх групт мэдээ мэдээлэл оруулж охид бүсгүйчүүдтэй жин хасах талаар ярилцаж, хувийн цахим хаягаараа улс төрийн болон нийгмийн мэдээ мэдээллийг солилцдог юм. Тэрбээр багагүй хугацаанд бэлтгэгдэн хийгдэж буй олон улсын "Shark tank" нэвтрүүлгийн талаар
" Shark Tank үзлээ эхлэл байхгүй санаанд 100 гаран сая төгрөгийн санхүүжилт асууж орох юм. Эко нэрээр ороод урдаас бараа материалаа авдаг гээд л бүдрэх. Гэртээ ногоо тарина гэж ороод л хангамжаа хаанаас авах аа мэдэхгүй бүдрэх... Өөрийн гэсэн бизнес ээ өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирсэн акулуудад шинэ санаа ашигт хэрхэн хүрэх нь л сонин түүнийгээ баталж чадахгүй гуйлга хийх маягтай орж ирж байгаа нь харамсмаар байна шүү... Энэ шоу ирэх жил үргэлжлэх бол би лав орноо. Хашир туршлагатай бизнес лидерүүдийн хараанд өртөх ч амаргүй л даваа. Нэвтрүүлгийн хийц ярих юмгүй ОНЦ байлаа." хэмээн нийтэлжээ. Түүний хувьд бизнесийн салбарт хүч үзэх хүсэлтэй байгаагаа ийн илтгээд авлаа. Тун удахгүй дараагийн дугаараар та бидний өмнө Б.Цэцэг төслөө танилцуулан зогсож байж ч мэдэх юм.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Shark tankiin reklamiig ni uzsen.Ter ariunbold nertei medrel muutai hun tend yu hiij bga yum be?????? Yag hunii biznesiig demjij mungu ugch haragdaach.Hun ajiluulchaad hedhen tugruguu hel amtai ugdug hun hunii bizness demjlee yu.Buu uzegd