Жүжигчин Нарансолонго 1981 оны 10-р сарын 3-ны өдөр мэндэлсэн билээ. Тэрээр 2001 онд Соёл Урлагийн Их Сургуулийг төгсөж тус ондоо Х-Түц продакшнд жүжигчнээр ажиллаж байсан юм. Анх дунд сургуульд байхдаа "Найзууд" хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж гараагаа эхэлсэн тэрбээр "Зүүд шиг хайр", "Харьд одсон бүсгүйн заяа", "Мөрөөдлийн хөлөг онгоц", "Миний хөрш чөтгөр" гэх мэт арав гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. 2013 оны 5-р сарын 10-нд тэрээр "Эмоци" гэх продакшн байгуулсан.
Өчигдөрхөн түүний төрсөн өдөр болж өнгөрсөн билээ. Түүнд зориулсан олон хүний мэндчилгээ цахим хуудсаар нь хөврөх дундаас хайрт хань жүжигчин Тэмүүжингийн өөрийн хоолойгоор уншсан шүлгийн бичлэгтэй мэндчилгээ олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Хайртай эхнэрээ хэнээс ч илүү хүндэлж хайрладаг, үргэлж үлгэр жишээ байдаг тэрбээр сайн хань, сайн аав аргагүй мөн ажээ.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Goy shuleg bna ta 2too az jargal husie
goy bnao. Temka naransolongo 2too az jargal husii
amidraliig amttai bolgoj az jargaliig medrvvlsen bolhoor bi tm aztai hvn yum bol wuu gj bdtol bichsen bn sh dee