...
...

Э.Одбаяр: Гараар юм угаахдаа аз жаргалыг мэдэрнэ гэж хэзээ ч бодож байгаагүй

Жүжигчний мэргэжил бол цаг наргүй хэцүү хирнээ шаардлага ихтэй ажлуудын нэгт зүй ёсоор багтдаг билээ. Урлагийн тогоонд ажиллаж буй ихэнх хүмүүст хувийн болон гэр бүлийн тал дээр цөөнгүй асуудал тохиолддог. Энэ бүх саад бэрхшээлийг давж гарахын тулд цөөнгүй хүмүүс зүтгэдэг билээ.

Тэгвэл тэдний тод төлөөлөл болсон жүжигчин Одбаяр сүүлд "Зүрхний хилэн" түүхэн кинонд тоглож нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тэрбээр завгүй амьдралынхаа тухай цахим хуудсандаа

"Нэг өдөр л киноны нээлт гээд ажилтай явахад хүүгийн баасны даавуу хувцас нь овоолоостой. Би гараар юм угаахдаа аз жаргалыг мэдэрнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Өчигдөрхөн л улаан хивсээр алхаад кино нээлт гээд л том том юм яриад явж байсан гар маш хурдан үндсэн ажилдаа ороод баастай даавуутай зууралдаад байж байна даа " хэмээн бичжээ. Шинэ уран бүтээлтэй хамт шинэ аавын ажил ундарсаар л байгаа ажээ...

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ