...
...

Ука: Ээ бурхан минь, энэ охинд 100 оноо

Нэг үе Монголын ард түмэнг "Маргаашийн нар луу хамт аялах уу" хэмээх уран бүтээлээрээ доргиож явсан дуучин Ука өнөөдөр ч залуусыг байлдан дагуулсаар буй. Түүний алдарт дууг мэдэхгүй хүн тун цөөхөн биз ээ. Гарсан даруй даа төсөөлөөгүй их хандалтыг авч чадсан билээ. Тус дууны бүжиг ч дуутай энэ зэрэгцэн олны хүртээл болсон нь нууц биш. Дуу гарснаас хойш маш олон хүн "Маргаашийн нар луу хамт аялах уу" дууны бүжгийг хийсэн ч дуучин бүсгүйн сэтгэлийг татаж чадаагүй ээ. Тэгвэл өчигдөрхөн "Авьяас" хүүхдийн ордны бяцхан бүжигчин охины үйлдэл түүнийг дуу алдуулсан байна. Тэрбээр энэ тухай "Ээ бурхан минь, энэ охинд 100 оноо. Бүх хөдөлгөөнийг хийж байна шүү дээ" хэмээн өөрийн албан ёсны цахим хуудаснаа нийтэлжээ.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ