...
...

Реппер Big Gee: Фэйсбүүк дэхь фотошопчид дунд намайг Эминэмжүүлэх аян явж байгаа бололтой

Реппер Big Gee-г түүний үнэнч фенүүд алдарт реппер Eminem - тэй мөр зэрэгцэн дуулж буйгаар зураг эвлүүлэн постолж элдэв худал мэдээллийг цацсан билээ. Тэгвэл энэ байдалд Big Gee "Фэйсбүүк дэхь фотошопчид дунд намайг Эминэмжүүлэх аян явж байгаа бололтой. За одоо болно оо залуусаа..." хэмээн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ. Түүний уран бүтээл бүр өөрийн өнгө аяс, хэмнэлээ хэзээ ч алдалгүй багагүй хугацаанд Монголын урлагийн салбарт тэргүүлж яваа гэхэд хилсдэхгүй. Олон залуусын үлгэр дууриалал, өнгө төрх болсон Реппер Big Gee-ийн шинэ уран бүтээлүүд ч ар араасаа гарч хувийн бизнесээ ч амжилттай авч яваа билээ. Тэрбээр саяхан бяцхан охиноо өлгийдөн авсан гэдгийг эрхэм хип хопчид мэдэх биз ээ. 

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ