...
...

"Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шилжин явах цом”-ын төлөө өрсөлдөнө.

ЭРХЭМ ХҮНДЭТ СЭТГҮҮЛЧ, СУРВАЛЖЛАГЧ ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Монгол Улсын иргэд, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдарын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа цэрэг-спортын “Дөл” тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 3 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын 24 баг 2017 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд "Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шилжин явах цом”-ын төлөө өрсөлдөнө.

Тус тэмцээний нээлтийн арга хэмжээ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11.30 цагт Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдах тул Та бүхний урьж байна.

Нээлтийн арга хэмжээнд очих сэтгүүлч, сурвалжлагч Та бүхэнд үйлчлэх автобус ЗХЖШ-аас 07.00 цагаас, Соёлын төв өргөөнөөс 07.20 цагаас, Саппоро төвөөс 07.40 цагаас, 5 шарын автобусны буудлаас 08.00 цагаас тус тус хөдлөнө.

Харилцах утас: 90991155, 88081693

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ