...
...

Өнөөдөр: 3х3 Оюутны Дэлхийн аварга баг тамирчид эх орондоо ирнэ

08:00-17:00 цагт: Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагуудын ажлаа танилцуулах “Нээлттэй хаалга”-ны өдөр төв талбайд болно.“Нээлттэй хаалга”-ны өдрөөр Засаг даргын тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүд, хороодын Засаг даргын ажлын алба иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх, санал хүсэлт хүлээн авч, хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгнө.

09:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд Үндэсний хөгжлийн газар, БОАЖЯ, НҮБ-ын ногоон эдийн засгийн төлөөх түншлэл санаачлагатай хамтран зохион байгуулж "Ногоон эдийн засаг ба худалдааны боломж " дээд хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

09:00 цагт: Улаанбаатар их сургууль дээр "Эрүүл мэнд боловсролын хяналтанд иргэн таны оролцоо" аяны хүрээнд "Боловсролын нийгмийн ажилтны чадавхийг сайжруулах нь" сэдэвт сургалт болно.

09:30 цагт: МУИС-байгуулагдсаны 75 жилийн ойн хурал уулзалт МУИС-н 1-р байрны дугуй танхимд болно.

10:10 цагт: 3х3 Оюутны Дэлхийн аварга баг тамирчид эх орондоо ирнэ.

11:00 цагт: Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагууд ажилчдынхаа эрх ашгийг үл хүндэтгэж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар Тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбоо, гишүүдээс мэдээлэл хийнэ. Хаана: МҮЭХ-ны хурлын танхимд

11:00 цагт: Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн сургалтын танхимд "Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо" сэдэвт сургалтыг МХЕГ-аас зохион байгуулна.

11:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг Зууч" ХХК-иас 2017 оны наймдугаар сарын орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.

12:00 цагт: Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын ХАЙДАВ-ын 90 насны ойн хүрээнд болох "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн баярын талаарх хэвлэлийн бага хурал СУИС-ийн хичээлийн I байр, Эрдмийн өргөөнд болно.

13:30 цагт: 116 дугаар сургууль дээр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч хараагүй хүүхдүүдэд зориулсан брайл бичиг бүхий ном гардуулна

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” тэмцээн есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Харилцах утас 909911558 88081693

“Байгаль орчны үнэлгээ, аудитын эрх зүйн асуудал” сэдэвт аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга/шинжээч нарт зориулсан сургалт Монгол-Кувейт-ын судалгааны төвд энэ сарын 19-20-ны өдрүүдэд болно. Сургалтад бүх аймгийн Байгаль орчин,аялал жуучлалын газрын дарга нар оролцоно.  УТАС: 99989545, 96059197

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ