2017 оны чөлөөт бөхийн цэргийн ДАШТ энэ сарын 20-23-нд Литвын Клайпеда хотод болно. 32 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор өчигдөр эх орноосоо мордов.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.
Монгол Улсын "арми"-ийн тамирчид хамгийн сүүлд 2014 онд оролцоход гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар цэргийн дэлхийн аварга болж байв.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Amjilt
бүгдэд нь амжилт хүсье. Эрэгтэй л сайн үзэх хэрэгтэй.эмэгтэй яах вэ. ур чадвар муутай болхи дуу.эмэгтэй дэлхийн аварга л гээд шуугиад байхын. эрэгтэйгээс ур чадвар дэндүү хол.яавах дээ аварга болсон нь л үнэн.Эмэгтэй 3 дэлхийн аварга эрэгтэй 1 хүрэл медальтай л тэнцэнэ дээ.