...
...

Ц.Хосбаяр: Өнөөдрийг хүртэл МЧБX биднийг битгий хэл Орхоныг хүлээн авч хүндэтгэл үзүүлээгүй

2017 оны дэлхийн аварга П.Орхон, 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд нараар овоглох Монгол Улсын чөлөөт бөхийн нэр бүхий олон тамирчдыг бэлтгэн дасгалжуулдаг мэргэжлийн багш Ц.Хосбаяр МЧБХ-той хэдийнээсээ маргаантай явсан билээ. Түүний нөр их хөдөлмөр өнөөдөр ч Монголчуудын бахархлыг төрүүлсээр буй. Тэгвэл Ц.Хосбаяр дасгалжуулагч үзэл бодлоо цахим хуудсандаа

"Өнөөдөр Чөлөөт бөхийн хөгжлийг хойш татаж унагаасан нөхдүүд малийтлаа инээгээд бөөнөөрөө зурагтаар гарч байх юм. Ардын багш Насантогтох даргаа танай шигшээ багийн алба цаг бүртгэдэг байгуулга боллоо. Азийн аварга шалгаруулах тэмцээнд муу оролцсон дасгалжуулагч, тамирчид даа арга хэмжээ аваач ээ бэлтгэлээ чанаржуулаач ээ цаг бүртгэхээ болиочээ, бэлтгэлийнхээ чанарт анхаараач. Алдар спорт хороон дээр ирж манай бэлтгэлээс ирж туршлага судлаач ээ гэж би хурал дээр хэлж байсан. Саяхан болсон ДАШТ дээр Алдар спорт хороо, Аваргууд академийнхан Орхоныгоо өөрсдөө бэлдэж тэмцээнд өөрсдөө авч гарч танай шигшээ багийн нэг ч дасгалжуулагчийг юунд ч оролцуулаагүй ээ. Яагаад гэвэл бид тэдэнд итгээгүй. Ялангуяа би Насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медальтан хоёр, нэг мөнгө, гурван хүрэл медальтанг төрүүлсэн Монголын анхны чөлөөт бөхийн мэргэжлийн дасгалжуулагч учраас өөртөө бүрэн итгэлтэй байсан, өөрөөсөө муу мэргэжилтэнд тамирчнаа хэзээ ч өгөхгүй гэсэн бодолтой байдаг. Алдар спорт хороо, Аваргууд академи Орхондоо цоо шинэ Ланд 200 машин Цогтбаярыгаа хамгийн сүүлийн үеийн байранд 2 өрөө байраар шагнасан. Өнөөдрийн энэ арга хэмжээн дээр ажил хийсэн хүнээ дуудаж болдоггүй юм уу ? Алдарынхан маргааш орой Литва улсад зохиогдох Цэргийн ДАШТ-д оролцох гээд завгүй бэлтгэлтэй байсан нь үнэн. Өнөөдрийг хүртэл МЧБX биднийг битгий хэл Орхоныг хүлээн авч хүндэтгэл үзүүлээгүй байж иймэрхүү арга хэмжээнд ДАШТ-д багаа муу барилдуулсан дасгалжуулагчдыг урьж байдаг ялзарсан газар юм даа. Орхоны амжилт та нарын биш бид нарын амжилт юм шүү. Орхон сүүлийн хоёрхон сар шигшээ багаас цалин авсан шүү. Одоо шударга байцгаая аа бид хэрүүл хийх завгүй ажиллаж байна. Бид чөлөөт бөхийг хөгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй явдаг баг хамт олон юм шүү. Алдар спорт хороо, Аваргууд академи." хэмээн нийтэлжээ. Энэ мэт хоорондоо эв түнжин муутай баг тамирчдын холбоодууд хэзээ эв нэгдлээ олж илүү их амжилтыг бүтээх вэ?

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (24)
  • Олимпт хэдэн ялалт авлаа( 5 тамирчин 1- ртойрогт ялагдсан мхндахнаран сайн барилдсан 1 тамирчинг дэлхийн хэмжээний бөх болгоход хэдэн жил болдог юм бол ........ Би би олон болж дээ

  • Хосод ардын багш өгчихвөл хуцхаа болих байгаа

  • Олгой хагаравч тогоон дотроо гэдэг наад хэрүүлийн бузраас чинь Мандахнаран баларсан.Ёндоотой азтай байгаа бөхчүүдээ битгий хуига.Урдах ажилаа сайн хий Хосбаяраа.Тэр цагт чамайг хүлээн зөвшөөрнө.Ганц гүвээ давчхаад сагаад хэрэггүй. Оргил дээр гарчхаад цээжээ дэлд. Чамайг бүгд хүлээн зөвшөөрнө.

  • ХОСКО,ЦОГОО ХОЁР ШИГ ДАСГАЛЖУУЛАГЧ ХАА БАЙНА.МЧБХ -НЫХӨН ИЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

  • NEG ABRAGA BOLHOOR UNZ UNZIIN UM NEHEJ BH UM Zygeer spot zh yy

  • Мандахнаран мундаг Баяраа цогоо 2 алсан шүү

  • Мөн их онгирж байна даа. Бурхан минь Чөлөөт бөхийн холбоо ээлжит хурал хийх хэрэгтэй

  • Хосбаярын сайных биш ,Орхон гэдэг хүүхдийн сайнх за дурак

  • Өөрийгөө магтаад л шаагаад байх юмаа

  • Ер нь та нар минь явдаа. Монгол тумэн учир байдлыг нь мэдэж бгаа болохоор суугээ ергеед л уднэ. Амжилтыг чинь ч гэсэн нулимс дуслуулан баярлан харна. Яг ийм туршлага манай спортод бий шуу

  • Унэхээр ингэж арчаагүй бдлаар хавчаад бвал еер улсын нэрийн емнеес барилддаа. Спортын нас ямар менх биш. Хангамж, цалин урамшуулал, тэмцээн уралдаанд явах зардалд толгой евдехгуй, ирээдуйн амьдралыг нь хуртэл телевлеед егне. Амар. Энд ингэж тамын тогоонд чанагдаж бхаар яв яв.

  • МЧБХ-г солихгүй бол хол явахгүй ээ

  • Тамирчин дасгалжуулагч хоёрын хеделмерыг спортынхон сайн мэднэ. Хэцуу ажил шуу. Энэ их амбиц хеесен хэрүүл дундаас дэлхийн аварга болно болгоно гэдэг хэцуу бсан даа. Аргагүй л авъяасын охь юмаа. Тэр холбооны удирдлагууд нь одоо ямар нүүрээрээ хүлээж авахавдээ. Улаан нүүр лүүгээ нулимуулсантай адил болох бхдаа. Бодоод бхад дэндуу арчаагүй юмнууд яах гэж хэнд хэрэгтэй гэж бехийн хегжлийг хойш нь татаад хогийн юм хийгээд бдаг юм болдоо. Хэрвээ жу-до гийнх онтой барьцаад еерсдийгее тийм хэмжээнд ажил хийж чадна гэж бодож бгаа бол энэ бгаа бдлаараа хойд насандаа ч чадахгүй нь ээ.

  • Хогийн хэрүүл бааснуудыг хэн тоох вэ дээ

  • Чөлөөт бөх одоо явцгүй ээ, дэлхийд ч манайд ч ялгаагүй бөөн хэрүүл тэмцэл, энэ спортыг топ төрлөөс хасаад төсвийг бусдад хуваагаад өгчихвөл таарна

  • МЧБХ-уруудуулсан хүн бол А.Басхүү гэдэг дээгүүр зант юм шүүдээ?Одоо бол Д.Сумъяабазар мэтийн хогнуудыг бүр мөсөн зайлуулаад өөр бөхийн мэргэжлийн дасгалжуулагчидыг олж томилоод холбоогоо өөрчилж болохгүй юу?Дасгалжуулагч миний гавъяа гээд онгирч өөрийгөө магтах хэрэггүй бөхчүүд өөрсдийн хичээл зүтгэлээр авъяасаараа л аврага болсон шүү?

  • санал нэг. батэрдэнэ гэж юу ч хийдэггүй нөхөр жудог ёстой унагаж байхад баттулга харин ч авраад дэлхийн тэргүүн эгнээнд гаргаж ирсэн. үүнд ахмад бөхчүүд жудогоо аврахын тулд баттулгыг гуйж тэргүүнээ болгосныг санацгаая. чөлөөтийнхэн ийм зориг гаргаачээ.

  • чөлөөт бөхийн холбоог авч явах түмэн _ аюуш баттуул нар байж болно. сумьяа бузар болд нар чадахгүй байж суудал бөглөж суух юм.

  • хосбаяр энхбаяр баяраа цогтбаяр пүрэвбаатар нар маш ажилсаг тамирчидтайгаа сайн ноцолддог байхыг нь харсан. насантогтох та тэтгэвэртээ суугаад зөвлөгөө өгсөн нь дээр. сумьяабазар баянхошуу толгойтын ахмадуудыг сонгинод амраагаад санаыг нь аваад сууж л байсан нь дээр.

  • дараагийн олимпод дахин мэдальгүй ирэх байдалтай болов. харин орхон бэхбаяр нарын авьяасаар л ганц нэгийг зулгааж магад сая 3 дэлхийн аваргаас орос ганц ч алт авсангүй том арга хэмжээ авахаар холбоодууд яамтайгаа тохирч байх юм. орос школоо эрс өөр болгох зорилт тавьж байна. гол нь хоосон толгойтой сумьяабузарыг хамгийн түрүүнд хөөх

  • Nasaa bagshaa ta shuumjiig eruul uhaanaar tungaan bodoj ers uurchlult hiih tsag bson bn shu. Chadaltai ayyastai, ugee chuluutei heldeg hund buruu bitgii sana. Zuvhun ajlaa hii

  • shal balai holbooni teneg 5 nuhriig tsaazaar av

  • Үхсэн баас албатай юмуу?Наад нэг хүн хүлээж аваад л юм бэлэглээд бдаг хоцрогдсон балай юмаа больвол яасын?Нөгөө хэд нь ч албатай юм шиг ярвайцгаагаад л

  • МЧБХ-ны ийм дампуу удирдлагыг солих цаг нь болжээ.

Онцлох мэдээ