...
...

Н.Ананд: Хаашаа ч явалгүй эх орондоо элгэн садныхаа хажууд байх юмсан

Чадварлаг залуу үеийн төлөөлөл болсон Н.Ананд алс холын орон руу сургуульдаа явжээ. Тэрбээр нийгэмд сайн сайхан зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө уйгагүй зүтгэдэг ухаалаг нэгэн гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Монгол Улсынхаа ирээдүйн төлөө сурч мэдэхээр алс холыг зорьж буй бүх оюутнууд яг л энэ үеүүдэд хөнгөн гуниг тээсээр нисдэг нь нууц биш. Тэгвэл энэ тухай Н.Ананд цахим хуудсандаа 

"Нислэгийн өмнө
Яг л энэ сандал дээр нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гунигтай олон удаа би ганцаар сууж билээ. 17хон настай аав ээжээсээ холдож үзээгүй айлын нэг хөвгүүн олон хүний итгэл найдварыг, хүсэл мөрөөдлийг өвөртлөн эрдэм сурахаар алс холын Америк орныг тээр нэгэн зуны өдөр зорьж билээ. Гунигт бас баярт тэр өдрөөс хойш даруй 3н жил өнгөрчээ… Олон ч зүйлийг даван туулж, хэцүү зүйлсийг тойроод биш жинхэнэ нөгөө "дунд хуруугаа үзүүлээд дундуур нь туучаад" гарчээ. Өнөөдөр миний буцах өдөр…Хайрт аав ээж,эмээ өвөө, анд нөхөд, амраг садангаа, элгэн нутгаа, эх орноо орхиод би нисэх гэж байна. Миний л адил мянга мянган залуус хайрт хүмүүсээ орхин харь орныг зорьж байгаа. Хэдэн төгрөг цуглуулаад хайртай хүмүүстээ илгээх гэж, хүнээс дутахгүй амьдрах гэж, эх орныхоо нэрийг эх дэлхийд гаргах гэж харь орныг зорьж байгаа. Уг нь ийм баймааргүйсэн…Дэлхийд нэртэй олон сургуультай, хаашаа ч явалгүй эх орондоо элгэн садныхаа хажууд байх юмсан… Ганцаардал, гунигаар дүүрэн өдрүүдийг ядаж ганц монгол залуустаа бага мэдрүүлэх юмсан… Тийм л зүйлийг бодож байгаа болохоор өнөөдөр гадагшаа явж байгаа залуус маргаашийн хойч үеийнхээ төлөө эрдмийг сурч, ихийг бүтээнэ шүү. Монголын залуус бид чаднаа!" хэмээн нийтлэжээ.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ